Уг хуралдаанаар замын эвдрэл засахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Тухайлбал Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 километрийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтжээ.