Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг есдүгээр сарын 13-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Пенни Вонгтой албан ёсны хэлэлцээ хийлээ.
Гадаад харилцааны сайд нар Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, энэ хугацаанд улс төр, батлан хамгаалах, уул уурхай, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.