fitness
  • 443 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-19

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөлийг сайжруулах зорилгын хүрээнд Сүхбаатар аймагт байрлах Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 200 цэргийн байр энэ сарын 15-нд ашиглалтад оржээ. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус 200 цэргийн байрны шав тавих ёслол нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд болж байв. Тус байр нь зэвсэгт хүчний 338 дугаар анги байгуулагдсанаас хойш 12 жилийн түүхэнд баригдсан хамгийн том бүтээн байгуулалт болсон байна.  

Барилгын нээлтийн үеэр 338 дугаар ангийн захирагч хурандаа П.Мөнхбат "Орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан анги байгууллагадаа бүрэн цогц үйлчилгээтэй цэргийн байр барьсан нь хугацаат цэргийн алба хаагчдын амрах, суралцах, хөгжих орчин нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой" хэмээн онцолжээ. 

"Өөрсдийн хуримтлуулсан туршлага, сургамжид тулгуурлан мэргэжлийн инженер, техникийн ажилчид, офицер, ахлагч болон хугацаат цэргийн алба хаагчдын хүчээр чанарын өндөр түвшинд барьж ийнхүү ашиглалтад орууллаа" хэмээн Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлэв. 

Бусад мэдээ

Дрон ашиглан нөхөн сэргээлт хийнэ

Дрон ашиглан нөхөн сэргээлт хийнэ

”Оюу толгой” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд 100 сая мод тарих амлал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблейн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.