fitness
  • 474 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-22

ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно хэмээн мэдэгдлээ. Мэдэгдэлтэй холбоотойгоор манай улсад шатахуун хомсдох эрсдэлтэй гэж иргэд болгоомжилж буй юм. 

Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар түвшинд байгааг УУХҮЯ-наас өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийх гэж байна. 

УУХҮ-ийн сайд Д.Ганбаатар, Монгол Улс өнөөдрийн байдлаар АИ-92 болон дизель түлшний Засгийн газраас тогтоосон 30 хоногоос давсан нөөцтэй байна. ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарч, арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглосон. Уг тогтоол нь ГХЯ-аар албажаад УУХҮЯ-нд ирсэн. Энэ тогтоолоор тодорхой нэр төрлийн дизель түлш болон авто бензиний экспортод хориг тавилаа.


Евро Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой. Тэгэхээр энд Монгол Улс руу Роснефть компанийн экспортолдог дизель түлш багтах боломжтой гэж харж байна. эцсийн шийдвэр ихдээ хоёр хоногийн дараа гарах байх.

Бид Роснефть болон ГХЯ-аар дамжуулан авах юм. Бид үүнийг тодруулж байна. АИ-92, 95 автобензин хоригт орсон байна.

Энэ тогтоол гарах улс төрийн шалтгаан байхгүй. Гурван сарын өмнөөм ОХУ-ын дотоодод хэрэглэдэг автобензин, дизель түлшний үнэ ялангуяа зах хязгаар нутгуудад нэлээд их нэмэгдсэн. Үнэ буулгах асуудлыг хойд хөрш шат шатандаа шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өчигдрийн тогтоол гарсан.

ОХУ дотооддоо ихэвчлэн евро-5 стандартын автобензин хэрэглэдэг. Манай улс евро-2 хэрэглэдэг. Тэгэхээр энэ тогтоолд манай улсад нийлүүлдэг бензин хамаарахгүй байх магадлалтай. Тогтоолд мөн Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол тогтоолд хамаарахгүй байх магадлалтай гэх үндэслэх бий. Эцсийн хариуг хоёр хоногт багтаан хэлэх болно.

ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарснаас хойш бид Роснефт компанитай олон цагийн турш ярилцлаа. Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг Роснефт компаниас авч байна. 2023 оны 9-р сарын 23-25-нд ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин Монголд айлчилна. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор асуудлыг бэлтгэж байна. Бид бүр түвшиндээ шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна. 

Бусад мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын хэмжээнд 70 мянган га түймэрт өртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын хэмжээнд 70 мянган га түймэрт өртжээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Х

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар

Ариунзул С.
Ариунзул С.