fitness
  • 430 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-13

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралджээ.


Тус зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй олгосон. Тус иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөж, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэжээ.

Иймд тус асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтсон байна.

2019 онд Дэлхийн банкнаас ипотекийн зээлийг Монголбанк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргасан. Үүний хүрээнд Монголбанкнаас гаргасан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгажээ.

Бусад мэдээ

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтооно

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтооно

НИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлэг болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөв ба

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давлаа

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давлаа

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу

Ариунзул С.
Ариунзул С.