fitness
  • 481 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-13

Өчигдөр /2022.12.12/ шөнө Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Төв аймагт цасанд суусан, машин нь эвдэрсэн зэрэг таван дуудлага ирсний дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сум, Өвөр Жанчивлан орчим 100 иргэн тээвэрлэсэн хоёр автобус цасанд суусан, Багануур дүүргийн Нарийний ам гэх портер, приус-30 машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэжээ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгаалжээ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Бусад мэдээ

100 гаруй эрдэмтэн, судлаач Монгол Улсад тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна

100 гаруй эрдэмтэн, судлаач Монгол Улсад тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна

УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар

Шатрын Улсын АШТ-д М.Амилал, Э.Хүслэн нар анх удаагаа түрүүллээ

Шатрын Улсын АШТ-д М.Амилал, Э.Хүслэн нар анх удаагаа түрүүллээ

Ховд хотноо 2023 оны шатрын Улсын АШТ зохион байгуулагдлаа. Тус тэмцээний эрэгтэй ангилалд, дэлхийн

Ариунзул С.
Ариунзул С.