fitness
  • 348 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-02

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.2-д ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ гэж заасан байдаг.

2023 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцоно.

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нээлтийн дараа Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хуралдана.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Бусад мэдээ

Турк: Чанаргүй барилга барьсан хэрэгт 113 хүнийг баривчилна

Турк: Чанаргүй барилга барьсан хэрэгт 113 хүнийг баривчилна

Турк, Сири улсуудад болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 33,000 даваад ба

ГХЯ: БНХАУ бүх хилээ нээх тухай дипломат шугамаар албан ёсоор мэдэгдээгүй байна

ГХЯ: БНХАУ бүх хилээ нээх тухай дипломат шугамаар албан ёсоор мэдэгдээгүй байна

БНХАУ нэгдүгээр сарын 9-нөөс бүх хилээ нээнэ гэх мэдээлэл гараад байгаа.Энэ талаар ГХЯ-наас тодруула

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.