fitness
  • 371 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-07

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Сонгон шалгаруулалтыг энэ сарын 6-23-ны өдрийг хүртэл бүртгэх юм. Шалгаруулалттай холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлнэ үү.
Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага: 1. Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/

2. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
3. 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
4. 168 см-ээс дээш өндөртэй
5. Биеийн зөв хөгжилтэй
6. Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
7. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
8. Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Ял шийтгэлийн лавлагаа
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
5.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
6.Хорооны засаг даргын тодорхойлолт
7.Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
8. Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
9.Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Холбоо барих утас: 95554528

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Бусад мэдээ

Малчид, тариаланчдыг богино хугацаанд үзлэг шинжилгээнд хамруулж буйг сайшаалаа

Малчид, тариаланчдыг богино хугацаанд үзлэг шинжилгээнд хамруулж буйг сайшаалаа

Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд өнөөдр

НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 374 азтан тодорлоо

НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 374 азтан тодорлоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Энэ удаагийн т

Ариунзул С.
Ариунзул С.