fitness
  • 695 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-14

“Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” болон БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо иргэдийн тэмцэлд нэгджээ. 

Тодруулбал: "Эх орон Монгол Улсад маань баялгийн хулгай луйвар нүүрлэж, хууль ёсыг уландаа гишгэсэн этгээдүүдийн улмаас улсын өмч их хэмжээгээр алдагдсан үйлдлийг жигшин зэвүүцсэн ард иргэдийн тэмцэл, тайван жагсаалыг хэдий хол газар байгаа ч хилийн чанад дахь Монгол иргэд бид бүрэн дүүрэн дэмжиж, жагсаалд нэгдэж буйгаа илэрхийлж байна. 
Монгол оронд хуулийн өмнө хэн ч байсан хариуцлага хүлээдэг байх шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэл үр дүнтэй байж, хууль зөрчиж ард түмний баялгийг хулгайлсан буруутай этгээдүүдийг хуулийн дагуу түргэн шуурхай илрүүлэн, хатуу хариуцлага тооцохыг Монгол Улсын төр засаг, хууль хяналтын байгууллагуудаас шаардаж байна. 
Энэхүү мэдэгдлийн дагуу солонгост ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа улс улсаараа давалгаалан нэгдэн, дуу хоолойгоо өргөн тэмцэхийг уриалж байна" гэлээ. 

“Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.