Хүний эрхийг хангах үндэсний хорооноос энэ онд “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ыг баталсан. Үүнтэй холбоотойгоор журмын хэрэгжилтийг хангаж, албан хаагчдад нэгдмэл ойлголт олгох зорилгоор ЗГХЭГ, НЗДТГ, ХЭХҮХ хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн есөн дүүрэг болон харьяа агентлагийн 50 орчим албан хаагч хамрагдан,
Нийслэлийн хүний эрхийн төлөв байдлын тайлан болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Тус сургалтыг зохион байгуулснаар хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах асуудлыг бодлого шийдвэртээ тусгах ач холбогдолтой.
Энэ хүрээнд “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-д жил бүр орон нутгийн хүний эрхийн төлөв байдлын тайланг гаргаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлэхээр заасан байна.