Засгийн газрын хуралдаанаар ялын бодлогын хүрээнд Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр "Бүх насаар нь хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байгаа.
Бага насны хүүхдийн амь насанд хүрэх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна.
Түүнчлэн
Дээр дурдсанчлан ялын бодлогыг чангаруулж байгаа асуудлыг сэтгэл хөөрлөөр эсвэл нэг удаагийн тохиолдлоор авч үзээгүй" гэлээ.
2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд "бага насны хүүхэд" гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно гэж заасан байдаг.
Үргэлжлүүлэн "Сүүлийн таван жилийн мэдээллээс харахад хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Өөрөөр хэлбэл хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс ямар ял оногдуулж байна вэ гэдгийг авч үзсэн.
Сүүлийн хоёр жилд нийтдээ 432 хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс ял оногдуулсан байна. Ялтнуудын 22.7 хувь нь буюу 98 нь урьд нь ял шийтгүүлж байсан этгээд байгаа юм.
Тэдэнд ямар ял шийтгэл оногдуулж байгаа вэ гэдгийг дээр дурдсан бүх хэргийн шүүхийн шийдвэрт анализ хийж үзлээ. Тодруулбал
Дээрх хоёр судалгаа нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг тэр дотроо бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэдгийн нотолгоо болж байгаа юм" хэмээв.