Эх сурвалж: БШУЯ
Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулийн захирал, удирдлагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, салбарын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ХБНГУ-д томилолтоор ажиллаж байна.
Энэ оны 07 дугаар сард батлагдсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд хосмог сургалт, санхүүжилт, чанарын баталгаажилтын талаар эрх зүйн зохицуулалт тусгагдсан.