fitness
  • 581 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-12

Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 10-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хийн түлш алдагдсан, дэлбэрсэн тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдээллээ. 

Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар орчимд угаар, хий болох нь мэдэгдэхгүй зүйл үнэртэж байна гэдгийг иргэд мэдээлээд байгаа бөгөөд энэ талаар Шуурхай удирдлагын төвөөс шалгаж байгааг өнөөдөр өглөө мэдээлсэн юм.

Уг асуудлыг Налайх дүүрэгт байрлах төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдаж, дэлбэрэлт үүссэнтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан бөгөөд уг мэдээллийг ОБЕГ-аас үгүйсгэлээ. Тухайн дүүргээс хяналт шалгалт хийсэн бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт хийж байгаа гэдгийг хэллээ.

Хэмжилт, шалгалт дууссаны дараа дахин мэдээлэл өгөх юм байна.

"Нийслэлд газ үнэртэж, угаартай байна гэдэг асуудлаар НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид Дүнжингарав орчимд хяналт шалгалт хийж байна.  

Тус асуудал нь бохирын магистрал шугамын худгаас хүчтэй үнэр үнэртэж байна. Багажаар үнэрийг нь үзэхэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр налайх чиглэлд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Голомтыг тогтоохоор ажиллаж байна" гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

Бусад мэдээ

Гэр бүлийн аялалд хамгийн тохиромжтой Land Rover Defender 130 Монголд ирлээ

Гэр бүлийн аялалд хамгийн тохиромжтой Land Rover Defender 130 Монголд ирлээ

"Старчейз Автомотив Лимитд" ХХК Land Rover брэндийн Defender 130 загварыг танилцуулж байна.2020 онд

Ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна

Ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:-Өөрийн хөрөнгөөр т

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.