Эр хонины үнэ өнгөрсөн сард Говь-Алтайд хамгийн өндөр буюу 270, Ховд аймагт хамгийн бага буюу 175 мянган төгрөг байна.
Үхрийн хоёр метрээс дээш урттай шир өнгөрсөн сард 5.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.8 мянган төгрөгөөр өсжээ. Цагаан ноолуурын кг-ын дундаж үнэ 97 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
Цагаан ноолуур Улаанбаатарт хамгийн өндөр буюу 125, Баянхонгор, Булган, Хөвсгөлд хамгийн бага буюу 80 мянган төгрөг байна. Цагаан ноолуурын улсын дундаж үнэ өнгөрсөн сард 97 500 байжээ.
Малын үнийн мэдээнд хүнсний болон ашиг шим, уналга, эдэлгээний зориулалтаар худалдан борлуулсан малын үнийг хамруулах бөгөөд харин шилмэл омгийн мах, сүүний чиглэлийн, хурдны морь зэрэг өндөр үнээр борлуулсан малын үнийг хамруулдаггүй байна.
Малын үнийн мэдээллийг тооцох аргачлал: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн судалгааг сар бүр, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн худалдааны цэгүүдээс авч нэгтгэн сарын дундаж үнийг арифметик дунджаар тооцно гэж ҮСХ-ны ХАА-н бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээнд дурджээ.