fitness
  • 417 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-16

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс

  • 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
  • 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
  • 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 817 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч “Ц” нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх;
  • Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа өөртөө хууль бусаар давуу байдал үүсгэсэн гэх;
  • Ховд аймгийн удирдах албан тушаалтан “Д” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон зэрэг гэх;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бүсийн удирдах албан тушаалтан “Т” нь бусдаас хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон, улмаар мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх;
  • БНХАУ-ын иргэн “Х” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгөхийг завдсан гэх;
  • Өмнөговь аймгийн "Гурвансайхан орон сууцны корпораци" ХХК-ийн удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: АТГ

Бусад мэдээ

Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна

Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх н

Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системийг шийднэ

Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системийг шийднэ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын суурьшлын бүсийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.