fitness
  • 428 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-19

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  төслүүдийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр “2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тонн байхаар тооцсон. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 51 сая тонн нүүрс экспортолсон. 

2024 онд 60 сая тонн нүүрсийг экспортлох нөхцөл бодитоор бүрдээд байна. Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарын өсөлтийн нөлөөгөөр 2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд 6.5 хувь гэж тусгасан эдийн засаг өсөлт 7 хувьд хүрч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөг байхаар төсөөлж байна” гэв.

Мөн “Нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний есөн сарын байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрлээ. Өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн.

Дэлхий дахинд үүссэн хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлтийн шокоос иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах зорилгоор үнэ тогтворжуулах арга хэмжээг авсан. Үр дүнд нь инфляцын хурд харьцангуй удааширч, өнгөрсөн наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн 4.4 хувиар буурчээ. 10 хувьд хүрлээ.

Дээр дурдсан эерэг хүчин зүйлсийн нөлөөллөөр эдийн засгийн өсөлт, инфляц, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд энэ оны төсвийн жилийн эцэст одоогийн хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан 2024 оны суурь түвшнээс давна” гэлээ.

Бусад мэдээ

Сүүлийн гурван өдөр 9 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага иржээ

Сүүлийн гурван өдөр 9 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага иржээ

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхб

Монгол Улсад цэргийн дээд ГЕНЕРАЛ цол бий болсны 80 жилийн ой тохиож байна

Монгол Улсад цэргийн дээд ГЕНЕРАЛ цол бий болсны 80 жилийн ой тохиож байна

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Е

Ариунзул С.
Ариунзул С.