fitness
  • 507 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-19

Энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнд буриадын жүжигчид баярын концерт тоглоно. Хоёр цаг үргэлжлэх уг тоглолтоор буриад үндэсний болон сонгодог урлагийн бүтээлүүдээс толилуулна.

Концертод Г.Ц.Цыдынжаповагийн нэрэмжит Буриадын улсын дуурь, бүжгийн академик театрын дуучин, ер бусын  сопрано гэгдэх Зөвлөлт Холбоот Улсын  Ардын жүжигчин Галина Шойдагбаева сонгодог  бүтээлүүдээс дуулна. Тус театрын бүжигчид “Үзэсгэлэнт Ангара”, “Цөмөөхэй” балетын “Ягаан вальс” хэсгээс бүжиглэж, тус театрын шилдэг дуучид, найрал хөгжим оролцоно.
 
Ардын дуу, бүжгийн “Байкал” хамтлагийн уран бүтээлчид Буриадын ардын дуу,  бүжгийг орчин үеийн хэв маягттай хослуулснаа үзэгчдийн хүртээл болгох юм байна. Харин ардын дуу, бүжгийн  “Забава”  хамтлагийн уран бүтээлчид орос, казах, семейские гэгдэх уртын  дуугаар үзэгчдийн сонорыг мялаана.

М.Жалхандаевын нэрэмжит Буриадын Улсын циркийн  жүжигчид монголын үзэгчдэд уран бүтээлээ толилулуахаар хөтөлбөртөө тусгажээ. Буриадын Гавьяат жүжигчин Чингис Раднаев олны сайн мэдэх монгол ардын дууг буриад маягаар дуулж сонирхуулах бол Буриадын Гавьяат жүжигчин  Мэдэгма Доржиева нэртэй  “Адуучны дуу”-гаар ая дуугаа өргөх юм.

“Найрамдал” баярын концерт нь Улаанбаатар хотноо Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд болно. Энэ үеэр Монгол-Оросын  Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит хуралдаан мөн болно.

Энэ сарын 22-нд буриадын жүжигчид Төв аймагт концертоо тоглох юм. Төв аймгийн засаг даргын тамгын газрын даргын урилгаар Буриадын жүжигчид “Монгол Түхэгтэн” театрын улирлын нээлтэд оролцохоор болжээ.

Бусад мэдээ

Нийгмийн даатгалын хууль: Тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгов

Нийгмийн даатгалын хууль: Тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгов

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

МОНГОЛ-ТУРКИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ-ТУРКИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2023-05-18/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Он

Ариунзул С.
Ариунзул С.