БХБ-ын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрээр Барилгын хуулийг намрын чуулганаар УИХ-д өргөн барина гэв. Хуулийн төсөлд орон сууцны барилгын компаниудад тавих шаардлагыг өндөрсгөх юм байна.
Тухайлбал, өндөр орон сууц барих бол тухайн байшинд амьдрах өрх бүрд гарааж барих шаардлага тавина. Одоо 20 орчим гараажтай ч 50-60 айлын сууц барьж байна. Энэ шаардлага байрны үнийг өсгөх эрсдэлтэй ч ийм зохицуулалт хийхээс өөр аргагүй гэж салбарын сайд мэдээлэв.