Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний есөн сард 1.1 их наяд төгрөг болжээ.
Өмнөх оны мөн үеэс 139 (13%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 1.2 их наяд төгрөг болж, 127 (9%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
ХҮСНЭГТ 1. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, төрлөөр, жил бүрийн эхний 9 сарын байдлаарОрлого нэмэгдэхэд төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 151 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28 (23%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.7 сая хүн даатгуулсан нь өмнөх оны мөн үеэс 109 мянга (3.1%)-аар нэмэгджээ.
Энэ өсөлтөд шимтгэлийг нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд 38.3 мянга (3.8%)-аар, шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд өмнөх оноос 73.5 мянга (3.3%)-аар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.