fitness
  • 425 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-21

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын (ОБЕГ) дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдэр нар, ОБЕГ  болон “Оюу толгой” ХХК хоорондын “Гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллах” тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уурхайн талбайд тохиолдож болзошгүй аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж, үйлдвэрлэлийн томоохон осол тохиолдсон үед хариу арга хэмжээ авах, холбогдох байгууллага хоорондын харилцан ажиллагааг шуурхай зохион байгуулах, мөн мэргэжлийн анги, аврах багуудын үйл ажиллагааны журам, хамтарсан төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх зорилготой.

“Оюу толгой” ХХК-ны Гүйцэтгэх захирал Дэйрдре Лингенфэлдер “Бид ОБЕГ-тай бат бөх түншлэлээ өргөтгөж, цаашид улам бэхжүүлж байгаадаа баяртай байна. Цар тахлын үед “Оюу толгой” ХХК-ны үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад Монгол Улсын Онцгой Комисс болон ОБЕГ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ долдугаар сард болсон үерийн нөлөөллийг багасгах зорилгоор “Оюу толгой” ХХК нь тоног төхөөрөмж болон бусад хэрэгцээт эд зүйлсийг хандивласан билээ. Бидний хамтын ажиллагааны онцлог нь мэдлэг туршлагаа хуваалцах гэдэгт би итгэдэг. Сүүлийн 5 гаруй жилийн хугацаанд манай гүний уурхайн аврах баг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 100 гаруй аврагчидтай туршлага солилцож, ур чадвараа хуваалцсаныг дурдахад таатай байна. Бид бие биеэсээ харилцан суралцаж, хамтдаа хөгжиж байна. Мөн түүнчлэн бид дараагийн ээлжид орон нутгийн бусад онцгой байдлын нэгж, хамт олонтой хамтран ажиллах болно.” хэмээн онцлон тэмдэглэв.

Бусад мэдээ

Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна

Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна

Үндэсний үйлдвэрлэгч "Ургана" брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү үүссэн үерийн гамшигт гар

835 мянган ам.долларыг 17 суралцагчийн ХУВИЙН ДАНС РУУ шилжүүлжээ

835 мянган ам.долларыг 17 суралцагчийн ХУВИЙН ДАНС РУУ шилжүүлжээ

БЗС-гаас гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг тухайн хүний

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.