fitness
  • 398 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-24

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 22:57 цагт хүлээн авсан байна.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:11 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Т/41 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, овог, нэр тодорхойгүй 1 иргэн, нийт хоёр хүн өртөж амиа алджээ.

Сэрэмжлүүлэг: Хүйтэн, сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор ард иргэд дулаалга, галлагааг эрсдэлгүй хийж, зуух, яндангийн хэвийн ажиллагааг тогтмол шалган, болзошгүй аюулаас өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатарт хийхээр тохирлоо

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатарт хийхээр тохирлоо

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэрг

УНТЭ-т Урологи-Андрологийн тасаг ашиглалтад орлоо

УНТЭ-т Урологи-Андрологийн тасаг ашиглалтад орлоо

Уг тасгаар жилдээ 3000 орчим иргэн үйлчлүүлэхээс гадна 2800 орчим иргэн дурангийн болон нээлттэй мэс засалд ордог аж.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.