fitness
  • 355 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Т.Бадамжунай өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй ч дараагийн удаад биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.Яллагдагч Т.Бадамжунай шүүх хуралдаанд биечлэн ирээгүй байна. Түүний өмгөөлөгчийн зүгээс "Эрүүл мэндийн шалтгаантай тул" гэх тайлбарыг хэлж Улсын хоёрдугаар эмнэлгийн тодорхойлолт, албан бичгийг танилцууллаа.

Т.Бадамжунай хүсэлтэд “Есдүгээр сарын 25-ны өглөө тархиндаа цус харваж, зүүн талын гар хөл болон хэл ярианы саажилттай болсон. Улмаар эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал тааруу, бусдын асрамжид байгаа тул энэ хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Гэхдээ дараагийн хуралд оролцох хүсэлтэй байна” гэж дурджээ.

Эмч нар түүний сэтгэл санааг тайван байлгаж, цочролд оруулахгүй байхыг зөвлөж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс гаргав.


Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгасан.

Прокурор хэргийг шалгаж дууссан бөгөөд Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр \2023.10.25\ болж байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Бусад мэдээ

ЗӨВЛӨГӨӨ: Цасан шуурганд төөрсөн бол сандарч, гүйж хөлөрч болохгүй

ЗӨВЛӨГӨӨ: Цасан шуурганд төөрсөн бол сандарч, гүйж хөлөрч болохгүй

Цасан шуурганд төөрсөн бол сандарч, гүйж хөлөрч болохгүй гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэд

УБ-Эрдэнэт-УБ-ын чиглэлд люкс вагоноор зорчих боломжтой

УБ-Эрдэнэт-УБ-ын чиглэлд люкс вагоноор зорчих боломжтой

Улаанбаатар төмөр зам “Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар”-ын чиглэлийн зорчигчийн галт тэрэгний бүрэлд

Ариунзул С.
Ариунзул С.