fitness
  • 470 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

Цалин тэтгэвэр манай улсын төсвийн зарлагын багагүй хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн долдугаар сард Засгийн газар 2023 оны улсын төсвийг тодотгосон. Төсвийн орлого сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээгээр өссөн тул тэтгэврийн зөрүүг арилган, ахмадуудын тэтгэврийг нэмсэн юм.

Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг дахин 10 хувиар нэмнэ. Инфляцтай уялдуулан ийм шийдвэр гаргажээ. Гэвч өнгөрсөн оны долдугаар сараас хойш ирэх оныг дуустал нийт 4.6 их наяд төгрөгийг иргэдэд цалин тэтгэвэр болгон олгоно. Энэ нь одоо арван хувь байгаа инфляцыг өдөөж, 12 хувьд хүргэнэ гэж эдийн засагч Н.Энхбаяр анхааруулав.

ХҮН 2024 оны улсын төсвийн төслийг өргөн барьсны дараа инфляц 15 хувьд хүрнэ гэсэн юм.

Ирэх оны хавар олгохоор төлөвлөсөн 10 хувийн нэмэгдэл нь 200 мянга орчим төрийн албан хаагч, 500 мянга орчим ахмадын хувьд сайхан мэдээ. Гэвч үлдсэн хэсэг буюу хувийн хэвшилд ажиллагсад, орлого багатай өрхүүдэд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Бусад мэдээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Европын хөрөнгө оруулалтын банкнаас 54 сая еврогийн зээл, буцалтгүй тусламж олгоно

Европын хөрөнгө оруулалтын банкнаас 54 сая еврогийн зээл, буцалтгүй тусламж олгоно

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гарын үсэг зурлаа.Тодруулбал Сан

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.