Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэл "Монгол Ньюс" төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус намаас "Хуультай хулгайг таслан зогсоох" шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэл "Иргэдийн оролцооны нэгдэл нам нь эрх баригч нам биш. Монгол Улсын хамгийн отгон нам буюу 36 дахь нам. Отгон намын хувьд ихэнх гишүүн нь залуус байдаг. Нүүрсний хулгайн асуудал нь иргэдийн бизнесийн тэгш орчин, залуусын ирээдүй болон нийгмийн хөгжилд саад болж байна.
Сөрөг хүчний хувьд бид мэдэж болох мэдээллийнхээ хүрээнд буюу нээлттэй дата мэдээлэлд суурилж, дотооддоо ажлын хэсэг гарган нүүрсний хулгай хэрхэн яаж явагдаж байгааг судалсан. Уг судалгааны хүрээнд тодорхой мэдэгдлийг гаргаж, УИХ болон Засгийн газарт өнөөдөр хандахаар болж байна.
Газрын доорх ашигт малтмал бол төрийн өмч, ард түмний баялаг. Энэ баялгийг төр ард түмний нэрийн өмнөөс бусдад ашиглуулдаг. Монгол Улсын ашигт малтмалаас ашиг орлого олж байгаа хүмүүс төрийн өмчийг ашиглаж, бизнес хийснийхээ төлөө төрд баялгийнх нь төлбөрийг төлдөг. Үүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, баялгийг ашиглаж мөнгө олсныхоо төлөө улсын төсөвт төлбөр төлж байдаг. Гэтэл Монголын ард түмэнд төлбөр төлөхгүйгээр ашигт малтмалаас ашиг олоод байгаа хүмүүс бол хулгайн схемийн нэг хэсэг юм. Яагаад гэвэл, ашигт малтмалаас орлого олоод байгаа мөртлөө ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн албан татвараа тэд төлөөгүй. Ийм үйлдлийг эрх мэдэлтнүүдийн мэдэлд байгаа компаниуд хийж байна.
Манай улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7 дугаар зүйлд, ашигт малтмал ашиглах гэж юу вэ гэдгийг заасан байдаг. Ашигт малтмал ашиглах гэдэг нь,
Тэгвэл дээрх долоон процессын алинд нь ашигт малтмал ашигласны нөөц авдаг юм бэ гэх асуултыг дэвшүүлж, манай ажлын хэсэг судаллаа" хэмээн хэлэв.