fitness
  • 74 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Францын нийслэл Парис хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай жүдочид таван хүрэл медаль хүртлээ.


Дөрвөн өдөр үргэлжлэх эл тэмцээнд 66 орны  орны 2400 гаруй жүдоч өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) ангиллын жингүүдийн барилдаан болов. Манай улсаас М1 ангиллын 60 кг-д Б.Сайнтөр, М2 ангиллын 60 кг-д Б.Энхтөр, 66 кг-д П.Амаржаргал, 73 кг-д Д.Алтансүх, 81 кг-д Р.Анхбаатар нар тус бүр хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа Парист таван удаа мандуулав. Д.Алтансүх 2024 оны Мастерс ангиллын ДАШТ-д түрүүлсэн бол энэ жил хүрэл дээр бууснаар дэлхийн аваргын хошой медальтан боллоо.


Тэмцээний эхний өдөр Гүржүүд таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээр хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Бельги, Бразил, Итали, Казахстан, Франц араас нь нэхэж байна. Одоогийн байдлаар 16 орны жүдоч ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бөгөөд зургаа нь алттай юм. Тэгвэл манай улс таван хүрэл медальтай 14 дугаар байрт жагсаж эхэллээ. 






Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн