fitness
  • 413 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) хамтран 2023-2026 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан Шинжлэх ухаан, технологи, инновацын парк: Монгол Улсын бодлогын орчин, практик чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ.

Төслийн нээлт цахимаар болж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (UNCTAD)  Технологи, инноваци, мэдлэгийг хөгжүүлэх салбарын Технологи, логистикийн хэлтсийн дарга Ноён Ангел Гонзалес Санз болон Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.  

Салбарын сайд Л.Энх-Амгалан “Шинжлэх ухаан, технологи, инновацын  парк (STI), инкубатор, хурдасгуур нь тухайн улс орны хөгжил дэвшил, шинэчлэлд тусалдаг хөдөлгүүртэй адил зүйл. Тийм ч учраас БШУЯ-аас Монгол Улс Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх удаа боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Энэ чухал цаг үед бодлого тодорхойлогч болон оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэхэд энэхүү төсөл чиглэгдэж байгаа нь чухал юм” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.

Тус төсөл нь нэг сая ам.долларын төсөвтэй бөгөөд төслийн хүрээнд Шинжлэх ухаан, технологи, инновацын  парктай холбоотой давуу, сул талыг тодорхойлох, бусад хөгжиж буй улс орнуудын сайн туршлагыг судлах, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх,  Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бодлогын арга хэрэгсэл, бодлогын зөвлөмж боловсруулах ажлууд хийгдэх юм байна.

Бусад мэдээ

“Кейс менежмент”ийн сургалт зохион байгуулагдлаа

“Кейс менежмент”ийн сургалт зохион байгуулагдлаа

“Олон нийтэд түшиглэсэн ахмад настны урт хугацааны тусламж, үйлчилгээний шинэлэг тогтолцоо, үйлчилгэ

ХОВД: Цаст-Алтай цогцолбор сургууль “Итгэлтэй утас”-тай боллоо

ХОВД: Цаст-Алтай цогцолбор сургууль “Итгэлтэй утас”-тай боллоо

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургууль дээр сүлжээ харгалзахгүй үнэгүй ярих боло

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.