Ургац хураалтын явцыг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 269.7 мянган га талбайгаас 387.2 мянган тонн үр тариа хураан авчээ.
Үүнээс 235.8 мянган га-гаас 347.6 мянган тонн улаанбуудай, 17.5 мянган га-гаас 171.6.0 мянган тонн төмс, 11.8 мянган га-гаас 153.9 мянган тонн хүнсний ногоо, 61.2 мянган га-гаас 169.6 мянган тонн тэжээлийн ургамал, 83.2 мянган га-гаас 35.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.Тодруулбал үр тариа хураалт 79.4 хувь, төмс хураалт 95.8 хувь, хүнсний ногооны хураалт 87.7 хувьтай үргэлжилж байгааг мэдээллээ.
Энэ онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай тариалжээ.
Харин төмс 18.3 мянган га-д, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийсэн байна.