Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, орон нутаг дахь соёлын ажилтнуудыг чадавхжуулах, соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Соёлын сэргэлт 2023" аяныг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж, өнөөдөр аяны хаалтын арга хэмжээг Чингис хаан музейд зохион байгууллаа.
Соёлын яам, түүний харьяа байгууллагууд 5 бүсийн зохион байгуулалт дор, соён гэгээрлийн илтгэл, урлагийн тоглолт, соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, соёл боловсролын, урлагийн болон музейн боловсролын хөтөлбөр, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, сургалт, номын өдөрлөг, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг бүрэлдэхүүн нийслэл, 21 аймаг, 329 сум, 15 тосгонд амжилттай зохион байгуулж 373 мянга гаруй хүнд танхимаар соёл, урлагийн үйлчилгээг хүргэн давхардсан тоогоор 5,2 сая цахим хандалтад хүрчээ.