fitness
  • 494 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-27

Гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулах, хүүхдийн байцаагчтай болох зэрэг асуудлыг тусгасан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байна.

Хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд дэмжигдвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллээ.

Хуулийн төсөлд хүний эрхийн олон улсын байгууллагууд болон Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс саналуудыг аваад байгаа аж.

Сүүлийн арван жилийн статистик, үзүүлэлтээр шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн хоёрдугаар байрт гэр бүлийн маргаан ордог бөгөөд нийт хэргийн 12 хувь.

Гэр бүлийн маргаан нь гэрлэлт цуцлалт биш бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтаар шүүхэд харьяалуулсан гэрлэлт цуцлах, хүүхдийн эцэг эхийг тогтоох, эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах, хүүхдийн тэтгэлэг тогтоох, үрчлэлтийг хүчингүйд тооцох, асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоосныг хүчингүйд тооцох, гэрлэлт цуцалсныг сэргээх зэрэг олон хэрэг маргааныг шүүх шийддэг.

Тиймээс дагнасан шүүхтэй байх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.


Бусад мэдээ

Шээс хөөх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Шээс хөөх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн ш

Бага насны хүүхдийг хүчтэй сэгсрэх нь тархины гэмтэл үүсгэх эрсдэлтэй

Бага насны хүүхдийг хүчтэй сэгсрэх нь тархины гэмтэл үүсгэх эрсдэлтэй

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон ний

Ариунзул С.
Ариунзул С.