fitness
  • 417 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-30

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байв. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байр, чиг үүргийн давхардалд дүгнэлт гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа, төсөвт үйлдвэрийн газар, байгууллагуудын стратеги төлөвлөгөөг “Хотын хөгжлийн индекс”-тэй хэрхэн уялдаж буйг судлан, байгууллагуудын стратеги төлөвлөгөөний мандатын шинжилгээг “Хотын хөгжлийн индекс”-тэй уялдуулан боловсрууллаа.

Ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцсэн. Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхойлж, ажлын байрны шинжилгээ хийхэд нийт баталсан орон тоо 17,682 байгаагаас 2455 нь сул орон тоо, 15,227  албан хаагч одоо ажиллаж байгаа юм.

Бусад мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Ховд, Говь-Алтайн нутгаа

Улсын хэмжээнд нийт 677 устгалын цэгт 513.948 малын сэг зэмийг устгаж, халдваргүйжүүлэв

Улсын хэмжээнд нийт 677 устгалын цэгт 513.948 малын сэг зэмийг устгаж, халдваргүйжүүлэв

Улсын хэмжээнд нийт 677 устгалын цэгт 513.948 малын сэг зэмийг устгаж, халдваргүйжүүлжээ. Тодруулбал

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.