fitness
  • 286 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-31

Өчигдөр орсон их хэмжээний цас, хур тунадаснаас үүдэн орон нутгийн зарим автозам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон байна. Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см болжээ.

Түүнчлэн томоохон даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.

Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Бусад мэдээ

Шатахууны тээвэрлэлтийг саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талаас анхаарч ажиллахыг хүсжээ

Шатахууны тээвэрлэлтийг саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талаас анхаарч ажиллахыг хүсжээ

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсон ОХУ-ын Байгалийн

Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтнүүдэд сертификат гардууллаа

Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтнүүдэд сертификат гардууллаа

Монголбанк, Монголын Банкны Холбоо, Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран банк санхүүгийн мэргэжл

Ариунзул С.
Ариунзул С.