11-р сарын 1-10-ны өдрүүдэд АНЭУ-д болох жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд өрсөлдөх баг тамирчид маргааш эх орноосоо мордоно. Жюү жицүгийн ДАШТ-д Монгол улсаас өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангилалд 70 гаруй тамирчид оролцох юм. Энэ удаад Монголын жюү жицүгийн шигшээ баг гэсэн нэрийн дор оролцохоороо онцлогтой. Шигшээ багийн ахлагчаар Г.Монголжин сонгогдон ажиллаж байгаа аж. МЖЖХ-ны удирдлагууд өчигдөр баг тамирчдыг хүлээн авч хувцас, хэрэглэл гардуулан өглөө. Тамирчдыг үдэн гаргах ажиллагаанд МЖЖХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болон МЖЖХ-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.