fitness
  • 290 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-31

Ипотекийн 8 хувийн зээлтэй иргэдийн түр хорооноос өнөдөөр мэдээлэл хийлээ. Тэд бол 8 хувийн хүүгээ 6 хувь болгож бууруулах хүсэлтэй иргэдийн төлөөлөл юм

Ипотекийн 8 хувийн зээлтэй Ү.Баяр "Нийгэмд эрх тэгш байдал алдагдсан. Яагаад нэг хэсэг нь 6 хувийн хүүтэй зээлээ төлөөд, үлдсэн нь 8 хувиар төлөөд явах ёстой вэ. Хоёр хувь маш бага мэт санагдаж байгаа ч урт хугацаандаа энэ маш өндөр дүнтэй мөнгөний зөрүү юм. Хоёр хувийн зөрүүгээрээ бид үр хүүхдэдээ илүү боловсрол олговол тэдний маань ирээдүйн нийгэмд эзлэх байр суурь илүү өндөр болно.

skip-share

Хамгийн багадаа бидэнд 10-15 жилийн хугацаа үлдсэн нь зөрүү хоёр хувийг нь тооцоход багагүй мөнгө хэмнэгдэж, бид түүнийгээ үр хүүхдэдээ зарцуулж болохоор байна.

8 хувийн хүүгээ 6 хувь болгож бууруулах хүсэлт бүхий санал асуулгыг D-Parlament дээр 100 мянган хүний гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн ба дуусахад 16 хоног үлдээд байна. Тиймээс үүнийг дэмжээд ард иргэдээсээ тусламж хүсэж байна. Өчигдөр лайв мэдээлэл хийхэд олон иргэд, мөн олны танил хүмүүс дэмжсэнд талархаж байна.

Энэ нь гэр хорооллыг орон сууцжуулахад чиглэсэн их үр өгөөжтэй зээл. Харамсалтай нь 8 хувиас 6 хувьд шилжүүлэхэд хугацаа тогтоосон буюу тухайн хугацаанд хүсэлт өгч чадаагүй иргэд олон бий. Бид одоо хоёр хувиа нөхөж авах талаар яриагүй байна, үлдсэн хугацаандаа 6 хувиараа төлмөөр байна. Хамгийн багадаа бидэнд 10-15 жилийн хугацаа үлдсэн нь зөрүү хоёр хувийг нь тооцоход багагүй мөнгө хэмнэгдэж, бид түүнийгээ үр хүүхдэдээ зарцуулж болохоор байна. Ипотекийн зээлд 110 мянган өрх хамрагдсан ба үүнээс 64 мянга нь 8 хувийн зээлтэй ба тэдний хүүхдүүд хөгжих, боловсрох боломжтой" гэлээ.

Тэд олон нийтийн дэмжлэг хүссэн цахим өргөдөлдөө "2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон билээ.Үүнтэй холбоотойгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хүүгээ бууруулж 6 хувийн хүүтэй болгох хүсэлтэй иргэн маш олон байгаа тул энэ өргөдлийг гаргаж байна" гэсэн юм.


Улсын хэмжээнд 115 мянган өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон ба одоогоор 70 мянга гаруй хүн ипотекийн зээл төлж байна.

2023 онд зээлийн эргэн төлөлтөөр 550 тэрбум төгрөг орж ирэх ба үүнийг дараагийн санхүүжилт болгон зарцуулна. Ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй байгаа тул хүссэн иргэд материалаа өгсөн ч хүлээлт их байгаа аж.

Сонирхуулахад орон сууцны ипотекийн зээлийн 2013 оноос олгож эхэлжээ. Одоогоор орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд зээлийн 20 хувийг банкууд,  80 хувийг Монголбанкнаас санхүүжүүлж байна.

Монголбанк нь хуулийн хүрээнд ямар нэг төсөл хөтөлбөр санхүүжүүлэх үүрэггүй тул ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх нь зөв гэж үздэг. Одоогийн байдлаар энэ хөтөлбөрт 4.6 их наяд төгрөг зарцуулаад байгаагийн 3.6 их наяд нь Төв банкны, нэг их наяд нь банкуудын мөнгө юм.

Та бүхэн D-Parlament  дээрх ИПОТИКИЙН 8 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ 6 ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХ санал асуулгад оролцохыг хүсвэл ЭНД дарна уу.


Бусад мэдээ

Антонио Гуттереш: Дэлхийн өнцөг булан бүрт хэвлэлийн эрх чөлөө дайралтад өртсөөр байна

Антонио Гуттереш: Дэлхийн өнцөг булан бүрт хэвлэлийн эрх чөлөө дайралтад өртсөөр байна

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнх

Банкны салбарын шилдгүүдийг тодруулдаг хүндэтгэлийн ёслол боллоо

Банкны салбарын шилдгүүдийг тодруулдаг хүндэтгэлийн ёслол боллоо

Монголын банкны холбоо (МБХ)-ноос жил бүрийн 12 дугаар сарын 8-ны өдөр Банкны салбарын чуулган болон

Ариунзул С.
Ариунзул С.