Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл энхийн үйлстэн” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтний хичээл зүтгэлийг урамшуулах, дэмжих, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, олон түмэнд түгээн таниулах зорилгоор аймгийн хэмжээнд шилдэг эмч, хамт олныг жил бүр уламжлал болгон шалгаруулж, урамшуулдаг аж.
“Эрүүл энхийн үйлстэн” арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 1000 гаруй эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагч болон АШУҮИС-ийн багш, оюутнууд оролцож, долоон төрөлд шилдгүүдээ шалгаруулсан байна.
Аймгийн нутгийн зөвлөлийн төлөөллүүд эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдад баяр хүргэж, шагналыг гардуулав.