fitness
  • 509 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-02

Булган аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 10 ААН 64.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ.

Тус аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн сумдад уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг 10 аж ахуйн нэгжийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй тус аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд танилцан газар дээр нь ажиллажээ.
Тодруулбал 64.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 33.75 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Мөн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд эвдэрч орхигдсон 31.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 2 булгийн эхийг хашиж хамгаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 33100 ширхэг мод тарьсан байна.

Эх сурвалж: Булган аймгийн БОАЖГ

Бусад мэдээ

Онцгой байдлын 41 шинэ алба хаагч тангаргаа өргөлөө

Онцгой байдлын 41 шинэ алба хаагч тангаргаа өргөлөө

Онцгой байдлын байгууллагын төрийн тусгай алба хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тус алб

Хүнд гэмтсэн 12 иргэнийг ГССҮТ-д нисдэг тэргээр тээвэрлэн авчиржээ

Хүнд гэмтсэн 12 иргэнийг ГССҮТ-д нисдэг тэргээр тээвэрлэн авчиржээ

Үндэсний их баяр наадмын үргэлжилсэн амралтын өдрүүдэд биеийн байдал маш хүнд, яаралтай тусламж шаар

Ариунзул С.
Ариунзул С.