fitness
  • 495 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-03

Цагт 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 километр урт дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ. Тодруулбал Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнтэй уулзах үеэрээ “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн талаар санал солилцлоо. 

Уг төслийн хүрээнд эхний ээлжид хоёрдугаар шугам буюу Яармаг, Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хархорин автобусны буудал чиглэлд дүүжин тээврийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Дүүжин тээврийн хойд буудлыг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо буюу “Хархорин” худалдааны төвийн баруун талд байхаар төлөвлөжээ.
Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Сэбастиен Сүрүнд талархал илэрхийлэн, “Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-д үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байх болно” гэсэн байна.

Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн төслийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсний дараагаар үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо

Хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо

Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний

Монгол Улс логистикийн үзүүлэлтийн индексээр 2.5 оноо авч,139 улсаас 109 дүгээрт бичигдэв

Монгол Улс логистикийн үзүүлэлтийн индексээр 2.5 оноо авч,139 улсаас 109 дүгээрт бичигдэв

2023 оны логистикийн үзүүлэлтийн индексэд дэлхийн 139 улсыг хамруулснаас 14 улс дөрвөөс дээш буюу “М

Ариунзул С.
Ариунзул С.