fitness
  • 296 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-03

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Польш улсын Полице хотод 18 орны 350 тамирчин оролцож аваргуудаа тодруулсан байна. 

Монголын Улсаас өсвөр, залуучуудын шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд орж зургаан алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр нэгдүгээрт жагслаа. Тодруулбал

  • Хөвгүүдийн 5-8 насанд Монгени цогцолбор сургуулийн сурагч Нямбаяр овогтой Хангай нь долоо хожиж, хоёр хожигдсоноор 14 оноотойгоор алтан медаль,
  • Охидын 5-8 насанд Архангай аймгийн тамирчин спортын дэд мастер Баянмөнх овогтой Эрмүүнзаяа нь зургаа хожиж, нэг тэнцэж 13 оноогоор алтан медаль,
  • Хөвгүүдийн 9-10 насанд Шинэ Монгол сургуулийн сурагч дэлхийн даамын холбооны дэд мастер Гэрэлт-Од овогтой Санчир нь зургаа хожиж, гурав тэнцэж 15 оноогоор алтан медаль,
  • Охидын 11-13 насанд Ирээдүй клубийн тамирчин дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайхан овогтой Даариймаа нь долоо хожиж, нэг тэнцэж, нэг хожигдож 15 оноогоор алтан медаль,
  • Охидын 14-16 насанд Монгени сургуулийн сурагч олон улсын хэмжээний мастер Батдаваа овогтой Есүй тав хожиж, дөрөв тэнцэж, 14 оноогоор алтан медаль,
  • Охидын 17-19 насанд МУИС-ШУС оюутан Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин зургаа хожиж, гурав тэнцэж 15 оноотойгоор алтан медаль, аваргын болзлыг хангажээ.

Бусад мэдээ

ЭМИЙН ҮНЭ, ЧАНАРЫН АСУУДЛААР ЭМИЙН САЛБАРЫНХНЫ САНАЛЫГ СОНСЛОО

ЭМИЙН ҮНЭ, ЧАНАРЫН АСУУДЛААР ЭМИЙН САЛБАРЫНХНЫ САНАЛЫГ СОНСЛОО

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн м

Малчид, тариаланчдыг богино хугацаанд үзлэг шинжилгээнд хамруулж буйг сайшаалаа

Малчид, тариаланчдыг богино хугацаанд үзлэг шинжилгээнд хамруулж буйг сайшаалаа

Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд өнөөдр

Ариунзул С.
Ариунзул С.