Хүйтэн сэрүүний улиралд гадаа гарахдаа тогтмол малгай өмсөж хэвшихийг зөвлөж байна. Хэвийн үед тархинд 750-1000мл цус эргэлддэг бол даарсан үед гүрээний тараагуур судас агшиж, тархинд ирэх цусан хангамж алдагддаг. Хүйтний улиралд малгайгүй явснаар дараах эрсдэл үүсдэг.
Үүнд:
- Хараа муудах, нулимс гоожих
- Сонсгол муудах
- Толгой өвдөх /тархины судас нарийсах/
- Дархлаа муудах
- Томуу, томуу туст өвчин тусах
- Үс хөлдөж хугарах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.
Ялангуяа бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг буюу биеийн дулааныхаа гуравны хоёрыг толгой хэсгээрээ алддаг тул заавал малгай өмсгөөрэй.
НЭМҮТ