fitness
  • 524 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-19

Хятадын эрүүл мэндийн салбарын мэдээлснээр энэ өвөл тус улсыг коронавирусний гурван давлагаа нөмрөх бөгөөд одоогоор эхний давлагаатайгаа нүүр тулж буй талаар "BBC" агентлаг мэдээлжээ.

Тус улсын хувьд цар тахлын үед тогтоогоод байсан "Тэг ковид" хатуу хязгаарлалтын ихэнхийг цуцалсан билээ. Гэсэн хэдий ч өдөрт бүртгэж буй шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа юм.

Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий тархвар судлаач Ву Зунью "Ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл тохиолдлын тоо нэмэгдэнэ. Цагаан сарын баярын амралтаар цар ахлын хоёр дахь давлагаа эхлэх юм. Харин гурав дахь давлагаа хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын дунд үе хүртэл тохионо" гэжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр энэ сарын 7-ны өдрөөс хойш цар тахлын халдвраас үүдэж амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин албан бус мэдээллээр Бээжин хотод цар тахлын улмаас амиа алдсан хэд хэдэн тохиолдол байгаа ажээ.

Бусад мэдээ

ҮЙЛ ЯВДАЛ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн асуудлаар мэдээлэл хийнэ

ҮЙЛ ЯВДАЛ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ялалт плаза төвд09:00 цагт “Монголын Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэг

Эмнэлгээс дүрс оношилгооны аппаратын процессор хулгайд алдагдсаныг олжээ

Эмнэлгээс дүрс оношилгооны аппаратын процессор хулгайд алдагдсаныг олжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2023 оны долоодугаар сарын 16-ны 16.00 цагийн үе

Ариунзул С.
Ариунзул С.