Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний сард 20 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өсжээ.
Оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай байсныг Гаалийн Ерөнхий газар мэдээллээ.
Харин гадаад худалдааны нийт бараа эргэлт 20 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өссөнтэй холбоотойгоор I-X сарын нийт бараа эргэлт 2022 оны түвшнийг давж, дээд түвшинд хүрэх төлөвтэй байна.
2023 оны эхний 10 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 17.1 тэрбум ам.доллар, харин 2022 онд 21.2 тэрбум ам.доллар байжээ.
Харин бусад онтой харьцуулахад хоёр дахь удаагаа буюу оны эхний 10 сарын бараа эргэлтийн хэмжээ 2021 он хүртэлх хугацааны бүтэн жилийн бараа эргэлтийн нийт хэмжээг давсан үзүүлэлттэй байна.
Экспортод 12.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.3 хувиар өссөн үзүүлэлт болсон бөгөөд экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 85.9 хувийг эзэлж байна.