fitness
  • 420 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-08

Цагдаагийн байгууллагаас энэ оны 10 дугаар сард хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр насанд хүрээгүй 7 хохирогчтой, 8 холбогдогчтой, 3 бүлэг этгээдүүдийн гэмт үйлдлийг илрүүлэн дайчлан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сүүлийн жилүүдэд “Хүн худалдаалах” гэмт хэрэг үйлдэгчид цахим орчинд хуурамч хаяг үүсгэн өсвөр насны охидтой харилцаж, улмаар тэдний итгэлийг олж хувь хүний нууцтай холбоотой нүцгэн зураг, дүрс бичлэг зэргийг хуурч мэхлэх замаар авч олон нийтийн сүлжээнд тараана гэх зэргээр айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулж бэлгийн харьцаанд орохыг шаарддаг.

Мөн гэмт этгээдүүд цахим орчинд “Санхүү өгнө” гэх зар мэдээллийг байршуулж охид, эмэгтэйчүүдийг олзлон авч, зодож, айлган сүрдүүлж хүчиндэх, нүцгэлж дүрс бичлэг хийж “Олон нийтийн сүлжээнд тавина, цагдаад өгнө” гэх зэргээр эрхшээлдээ оруулж, орон сууц, нийтийн байр хөлслөн зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэх, гудамж талбайд зогсоож биеийг нь үнэлүүлэх, тэдэнд үйлчлүүлэгч олж өгөх, саун массажийн газарт массажист нэрээр, караоке, цэнгээний газрын зочдын ширээнд суулгаж мөлжих зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэж байна.

Бусад мэдээ

Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо

Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо

Монгол Улсын Агаарын тээврийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдэж Тайландын агаарын тээвэрлэгч Банг

Нийслэл НҮБ-ын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж”-тай болов

Нийслэл НҮБ-ын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж”-тай болов

Монгол Улс НҮБ-д элссэний 61 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ хүрээнд нийслэл НҮБ-ын нэрэмжит гу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.