fitness
  • 401 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-08

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр 20 орчим асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн зарим асуудлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар их өгөгдлийн сан байгуулах асуудлыг шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Их өгөгдөл гэдэг бол их дата гэсэн үг. Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үед датагаа цуглуулах маш чухал болж байна. Их датад суурилсан шийдвэр амьдралд биеллээ олдог. Үүнийг ил тод болгосноор бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулахад тус, дөхөмтэй. Хиймэл оюун ухаан өөрийгөө хөгжүүлдэг. Гэхдээ их датад суурилдаг учраас үүнийг шийдвэр гаргахад ашиглахаар ҮСХ, Цахим хөгжил харилцаа холбооны яам их өгөгдлийг бүрдүүлэх чиглэл авлаа.

Их дата бол боловсруулаагүй мэдээлэл. Жишээ нь түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү гэдгийг их өгөгдөлд суурилж шийдвэрлэх ёстой. Цаашид эрүүл мэнд, боловсролын салбарт ч тэр шийдвэр гаргахад энэ дата өндөр ач холбогдолтой. Мөн иргэд болон хувийн хэвшлүүд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Түүнчлэн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар танилцуулга хийж, Ерөнхий сайд тодорхой чиглэлүүд өглөө. Цахим төлбөр тооцооны нэгдсэн шийдлийг төр, хувийн хэвшил хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.

Энэ хүрээнд иргэд гар утасныхаа камерыг нээгээд л хувийн хэвшлийн ч, төрийн ч ер нь аль ч байгууллагаар үйлчлүүлсэн QR уншуулаад л төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Иргэд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хаана ч энэ хэлбэрээр тооцоо хийх боломжтой болох юм.

Ингэснээр далд эдийн засгийг ил болгох Засгийн газрыг бодлогыг “амилуулна”. Мөн төрийн үйлчилгээтэй холбоотой орлого, зарлагын бүртгэл ил тод болж, иргэд олон нийт хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ” гэв.

Бусад мэдээ

Баянзүрх дүүрэг дэлхийн жишигт нийцсэн "хөлбөмбөгийн талбай"-тай болно

Баянзүрх дүүрэг дэлхийн жишигт нийцсэн "хөлбөмбөгийн талбай"-тай болно

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд Олон улсын хөлбөмбөгийн холбоо – FIFA санхүүжүүлэн хийж буй Мо

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.