fitness
  • 433 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-09

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгаан нөхцөлийг тогтоожээ.

  1. СХД-ийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Мөн тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн аж.
  2. Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
  3. Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
  4. ХУД-ын ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.

Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Бусад мэдээ

Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг шинэчлэх сайдын тушаал гарчээ

Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг шинэчлэх сайдын тушаал гарчээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж, Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураам

Засгийн газрын хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Засгийн газрын хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.10.04/ Засгийн газрын хуралдааны дараа хуралдах гэж байна. Хура

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн