1. Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцын талуудын ээлжит 28 дугаар бага хурал (COP 28)-д оролцох мэдээлэл танилцуулга,
2. 2023 оны өвөлжилтийн бэлтгэл, өвлийн цаг агаарын ерөнхий таамаглал,
3. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах үйл ажиллагааг цахимжуулах талаар хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээлэл,
4. Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган зохион байгуулах,
5. Салбарын хяналтын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан 69 объекттой холбогдох мэдээлэл,
6. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 41.5 сая мод тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэсэн байна. Ойн мэргэжлийн байгууллагуудын түвшин тогтоох үзлэгийн тайлан мэдээлэл,
7. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 2020-2023 оны байдлаар 4.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Хуулийн хэрэгжилт, биелэлтийн танилцуулга,
8. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, өвлийн аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлээр хийгдэх ажил зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгнө.
9. Цаг үеийн болон бусад холбогдох асуудалд хариулт өгөх.