fitness
  • 190 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-17

Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн үйлдвэрлэл явуулжээ.

100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн, сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан. Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд байна.

Тухайлбал, дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг. Мөн шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг байна.

Мидлинг, хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад

  • Дэгдэмхий 41.4-51.7 хувь,
  • Хүхэр 54.6-60.8 хувь,
  • Үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксон сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.

Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Туршилт үргэлжилж байна гэдгийг Б.Чойжилсүрэн сайд мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг С.Зориг агсны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг С.Зориг агсны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын талаар танилцуулж, С.Зори

"ЭТТ"-н есөн гэрээг нууцаас гаргав

"ЭТТ"-н есөн гэрээг нууцаас гаргав

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.