fitness
  • 289 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-11

Хагас коксожсон нүүрсний туршилтыг "Таван толгой түлш" ХХК-ийн түлшний үйлдвэрт өчигдөр танилцуулав. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 177 гаруй тэрбум төгрөгийг зарцуулах болсон талаар Эрчим хүчний яамнаас НИТХ-д танилцуулсан билээ. 

Дээрх мөнгөөр нийт 108.2 мянган тонн хагас коксожсон нүүрсний түүхий эдийг Улаанбаатарт оруулж ирж үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-ний хооронд түлж үзэх юм. 

Хагас коксожсон нүүрсний төслийн ажлын хэсэг Хятад, Солонгос, Япон гээд олон улсын туршлагыг судалсан байна. Үүнээс Хятад улсад байгаа технологийг хэрэглэх шийдвэрийг гаргажээ. Хагас коксожсон 80 тонн түлш импортолж, баруун болон зүүн үйлдвэрт шахмал түлш үйлдвэрлэсэн аж.

Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 45.8 хувиар, хүхэр 57.7 хувиар, үнслэг 37.2 хувиар бага байсан байна. Тиймээс хагас коксон сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэжээ. 

Мөн өвлийн галлагааны үеэр хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг айл өрх хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт 2022 оны мөн үетэй харьцуулбал агаарт хаягдах тоосонцрын хэмжээ 72.6 хувиар ,хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувиар, угаарын хийн хэмжээ 10.8 хувиар, азотын исэл 23.5 хувиар буурахыг онцолж байв. 

зураг
 
Сайжруулсан шахмал түлш(СШТ) болон хагас кокс нүүрсний туршилт

ХАГАС КОКСОЖСОН НҮҮРС ГЭЖ ЮУ ВЭ? 

Улаанбаатарчууд 2019 онд анх удаа мидлинг буюу сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Мидлинг түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувьтай буурсан.

Хагас коксожсон нүүр хэрэглэснээр агаарын бохирдлыг 30 гаруй хувь, сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 50 хувьтай бууруулна хэмээн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн ярив.

Бусад мэдээ

Улсын хэмжээнд 3.5 сая толгой мал хорогдлоо

Улсын хэмжээнд 3.5 сая толгой мал хорогдлоо

Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны

Үерт урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 1,003 тонн лаг шавар хогийг цэвэрлээд байна

Үерт урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 1,003 тонн лаг шавар хогийг цэвэрлээд байна

Улаанбаатарт буусан үерийн дараах цэвэрлэгээ, сэргээн босгох ажлын явцын талаар Онцгой байдлын байгу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.