fitness
  • 442 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулж буй “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд залуучуудыг хорт зуршлаас сэрэмжлүүлэх сургалтуудыг явуулж байгаа.

Энэ удаа Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн суралцагчдад зориулан “Тамхинд биш тархиндаа хөрөнгө оруулъя” сэдэвт сургалтыг өнөөдөр /2023-11-09/ зохион байгууллаа.

ДЭМБ-ын гаргасан судалгаагаар дэлхий даяар 38 сая 300 мянган хүүхэд тамхи татдаг гэсэн дүн гарсан байна. Манай улсад ч энэ тоо бага биш бөгөөд Үндэсний статистикийн газрын 2022 оны мэдээгээр Монголд 40 мянган хүүхэд тамхи татдаг гэсэн судалгаа байдаг.Тиймээс энэ удаагийн сургалтын “Тамхинд биш тархиндаа хөрөнгө оруулъя” сэдвээр зохион байгуулж буйг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа сургалтын нээлтийн үеэр онцлоод оюутан залуучуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндээ эрсдэлд  оруулахгүйн тулд одооноос өөрсдийгөө хамгаалж, хайрлан, эрүүл мэндийн боловсролтой иргэн байж хорт зуршлаас татгалзахыг уриаллаа.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Бадамцэцэг тамхины хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл, эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх 5Р зарчмын тухай тодорхой ойлголтыг оролцогчдод өгөв. Тэрбээр залуусын тамхины хэрэглээний талаар танилцуулж, бүх төрлийн тамхинаас татгалзах нь эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалах гол арга гэдгийг хэлж байлаа. Тамхи татахгүй байхад эерэг үр дүн нь богино хугацаанд хүнд мэдрэгддэг. Хамгийн наад зах нь зүрхний цохилт хэвийн болж, тамхи таталгүй 12 цаг болоход цусан дахь нүүрстөрөгчийн ислийн хэмжээ хэвийн түвшинд очдог аж.
Түүнчлэн никотины хүний тархинд үзүүлэх нөлөөг судалсан Нидерландын эрдэмтэд тамхичдыг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад ой санамжийн чадвар 1.9 дахин, танин мэдэхүйн уян хатан байдлын чадвар 2.4 дахин, ерөнхий танин мэдэхүйн чадамж 1.4 дахин бага байдгийг тогтоосон зэрэг сонирхолтой судалгаануудын талаар сургалтын үеэр мэргэжилтнүүд эш татан ярьж залуусыг хорт зуршлаас өөрийгөө ангид байлгах нь эрүүл байхын нэг үндэс гэдгийг зөвлөж тамхинд биш тархиндаа хөрөнгө оруулахад үе тэнгийнхэндээ нөлөөлөхийг хүсжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Бусад мэдээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээллээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг н

Сургалт эрхлэх зөвшөөрөл хүссэн орон нутгийн байгууллагуудад үнэлгээ хийжээ

Сургалт эрхлэх зөвшөөрөл хүссэн орон нутгийн байгууллагуудад үнэлгээ хийжээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2023 оны А/33 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.