fitness
  • 332 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 03-наас 10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс төв эмнэлэгт 357, салбар эмнэлэгт 78 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн гурав хоногийн байдлаар, үйлчлүүлж буй иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тухайлбал, халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо энэ сарын 07-ны өдөр 39, 08-ны өдөр 86 байсан бол, 09-ний өдөр 88 хүн ГССҮТ-д яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Мөн энэ сарын 03-наас 10-ны хооронд осголт, хөлдөлтийн шалтгаант тохиолдол нийт 18 байгаа аж.

Иймд иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах үүднээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Бусад мэдээ

Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа

Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн ший

ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ГАНБАТ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ГАНБАТ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эрдэнэс тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2023.09.07

Ариунзул С.
Ариунзул С.