БОАЖЯ-наас арьс шир болон махны үйлдвэрүүдэд шалгалт хийсэн талаар мэдээллээ.
Байгаль орчны салбарын хэмжээнд 2023 оны аравдугаар сард 196 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 124 гомдол мэдээллийг шийдвэрлэж 36 гомдолд зөрчлийн хэрэг нээжээ. Өнөөдрийн байдлаар 14 гомдол мэдээлэл шалгагдаж байгаа аж.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 153 иргэн, аж ахуйн нэгжид 120,200 төгрөгийн торгууль оногдуулснаас 77,250 төгрөг буюу (64.27%) төлөгджээ. 66 иргэн, аж ахуйн нэгжид 518,125 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Хяналт шалгалт:
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 69 объект хамрагдсан ба 41 мах боловсруулах, төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усаа төвийн шугамд нийлүүлдэг байна. Эдгээр үйлдвэрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 буюу 34 хувь хаягдал усыг мэргэжлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хаягдал усыг зөөврөөр зайлуулж байна. Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай.
Шалгалтад хамрагдсан объектуудын эрсдэлийн түвшинг үнэлэхэд 12 буюу 24 хувь нь их, 22 буюу 44 хувь нь дунд, 16 буюу 32 хувь нь бага эрсдэлтэй, эрсдэлийн түвшин дунджаар 36.5 хувьтай, хуулийн хэрэгжилт 65.3 хувьтай байна.
Зөрчлүүд:
Хяналт шалгалтаар давхардсан тоогоор 496 зөрчил дутагдал илэрч, 59.46 хувийг арилгуулсан байна.
Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 291 заалттай 51 албан шаардлага хүргүүлж, 16 аж ахуйн нэгжид 22,400,000 төгрөгийн торгох шийтгэл, 9,400,000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.