fitness
  • 225 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-13

Монгол, Герман хоёр улсын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зорилгоор БШУЯ-ны газрын дарга, доктор Д.Баттогтох, ХБНГУ-ын Боловсрол судалгааны яамны газрын дарга Габриэль Хермани, Германы судалгааны Сангийн захирал Катрин Кос нартай уулзав.

Энэ үеэр хоёр улсын шинжлэх ухаан салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцон дараах үйл ажиллагааг үе шаттай судлан хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:

  • Германы судалгааны сан болон Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн сан хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан, улмаар хамтарсан төслийн шугамыг эхлүүлэх
  • Германы судалгааны сангаас хэрэгжүүлж буй Хөгжиж буй орнуудын хөтөлбөрт Монгол улсын судлаачдыг хамруулах
  • Доктор болон докторын дараах судлаачдад грант төслийн дэмжлэг олгох
  • ХБНГУ-ын Боловсрол Судалгааны Яам болон Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны Яам хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

Энэ хүрээнд Герман улсын яам, сан, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл 2024 онд Монгол Улсад айлчлан хамтын ажиллагааг нарийвчлан хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна.

Манай улс Герман улстай шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг 1990 оноос эхлүүлсэн түүхтэй. Хоёр улсын судлаач болон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа түлхүү явагдан энэ хүрээнд Германы эрдэмтэн судлаачдын санаачилга дор хамтарсан судалгааг Монгол улсад хэрэгжүүлсэн хэмээн БШУЯ-наас мэдээллээ.


Бусад мэдээ

Цахим баримт бичгийг цаасан баримтын адил хүлээн зөвшөөрдөг болно

Цахим баримт бичгийг цаасан баримтын адил хүлээн зөвшөөрдөг болно

Төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг

Уран бүтээлчдийг чадавхжуулах "Кино нүүдэл" олон улсын сургалт эхэллээ

Уран бүтээлчдийг чадавхжуулах "Кино нүүдэл" олон улсын сургалт эхэллээ

Монгол улсын Соёлын Яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр "Иргэдийн Цахим Ор

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.